Твиттерт дуудлага хийж, мессеж илгээх боломжтой болно

Твиттерт дуудлага хийж, мессеж илгээх боломжтой болно

Өчигдөр Илон Маск тун удахгүй Твиттерт хийгдэх шинэчлэлийн талаар мэдэгдэл хийлээ. Тодруулбал, тус апплейкшн ойрын хугацаанд шинэ функцийн тусламжтайгаар дуудлага хийх, мессеж илгээх боломжтой болно. 2022 онд тэрээр “Twitter 2.0 The Everything App” хэмээх төлөвлөгөөнийхөө талаар танилцуулж, энэ нь мессеж илгээх, урт жиргээ нийтлэх, төлбөр төлөх зэрэг шинэ функцтэй болно хэмээн мэдээлж байсан юм. Ингэснээр тус флатформ “Meta” компанийн “Facebook”, “Instagram” зэрэг нийгмийн сүлжээний аппликейшнүүдтэй төстэй болно гэсэн үг. 

Илон Маск өөрийн твиттер хуудаснаа "Тун удахгүй та бүхэн Твиттерт дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно. Утасны дугаар шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч хүссэн хүнтэйгээ холбогдох боломжтой" хэмээн жиргэжээ. 

Шууд мессеж илгээх боломжтой функцийн тухайд өнөөдрөөс нээгдэх аж. Энэ долоо хоногт “Twitter” мөн олон жилийн турш идэвхгүй байсан хаягуудыг устгаж, архивлаж хадгалах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.