Жамал Муррэй багаа хөтөлж, цувралыг дуусгалаа

Жамал Муррэй багаа хөтөлж, цувралыг дуусгалаа

NBA-ын өнөөдөр плэйоффын гурван тоглолт боллоо. Денвер Наггетс талбайдаа Минносато Тимберволвис багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 109-112 харьцаагаар Наггетс ялалт байгууллаа. Улмаар цувралыг 4-1 харьцаагаар дуусгаж байгаа бөгөөд дараа шатанд Финикс Санс багтай тоглохоор боллоо.

Тус тоглолтод Жамал Муррэй 35 оноогоор багаа тэргүүлсэн бол Никола Ёокич 28 оноо, 17 самбар, 12 дамжуулалт, 2 таслалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Энтони Эдвардс 29 оноо, 8 самбар, 7  дамжуулалт, 1 хаалтаар багаа тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 26 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хокс 119-117 Бостон Селтикс /2-3/
Минносато Тимберволвис 109-112 Денвер Наггетс /1-4/ 
Лос Анжелес Клипперс 130-136 Финикс Санс /1-4/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.