Трэй Янг хожлын шидэлт хийж, цувралыг ойртууллаа

Трэй Янг хожлын шидэлт хийж, цувралыг ойртууллаа

NBA-ын өнөөдөр плэйоффын гурван тоглолт боллоо. Бостон Селтикс талбайдаа Атланта Хокс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 119-117 харьцаагаар Хокс яллаа. Улмаар цувралыг 2-3 болгож ойртуулж байгаа бөгөөд цувралын зургаа дахь тоглолт дөрөвдүгээр сарын 27-ны өглөө болно.

Тус тоглолтод Трэй Янг 38 оноо, 13 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жон Коллинс 22 оноо, Богдан Богданович 18 оноог авчээ. Жэйлон Браун 35 оноогоор багаа тэргүүлсэн бол Деррик Уайт 18 оноо, Жэйсон Тэйтум 19 оноо, 8 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хокс 119-117 Бостон Селтикс /2-3/
Минносато Тимберволвис Денвер Наггетс /1-3/ 
Лос Анжелес Клипперс Финикс Санс /1-3/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.