Финикс Санс хоёрдугаар шатанд Денвер Наггетс багтай таарлаа

Финикс Санс хоёрдугаар шатанд Денвер Наггетс багтай таарлаа

NBA-ын өнөөдөр плэйоффын гурван тоглолт боллоо. Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай цувралын тав дахь тоглолтыг хийж 130-136 харьцаагаар Санс ялалт байгууллаа. Улмаар цувралыг 4-1 харьцаагаар дуусгаж байгаа бөгөөд тэдний дараагийн өрсөлдөгч өрнөд бүсийг тэргүүлсэн Денвер Наггетс баг юм.

Тус тоглолтод Дэвин Бүүкэр 47 оноо, 8 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 31 оноо, Ди Андрэй Эйтон 21 оноог авчээ. Эсрэг багаас Кавай Леонард, Пол Жорж нар тоглоогүй бөгөөд Норман Пауэл 27 оноог авч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Мэйсон Пламли 20 оноо, 10 самбар, Николас Батум 19 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хокс 119-117 Бостон Селтикс /2-3/
Минносато Тимберволвис 109-112 Денвер Наггетс /1-4/ 
Лос Анжелес Клипперс 130-136 Финикс Санс /1-4/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.