Б.Энх-Оргил дэлхийн дэвжээнд анхны тулаанаа хийхээр Бангкокийг зорилоо

Б.Энх-Оргил дэлхийн дэвжээнд анхны тулаанаа хийхээр Бангкокийг зорилоо

ROAD TO ONE MONGOLIA шоуны ялагч, “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил энэ сарын 21-ны өдөр Тайланд улсын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд ONE Championship-ын анхны тулаанаа ONE Lumpinee-13 эвентэд хийхээр  өчигдөр Бангкок хотод очиж, бэлтгэлээ эхлүүллээ. ONE Lumpinee-13 эвентийн үеэр 10 муай-тай /Тайланд бокс/, 2 холимог нийт 12 тулаан болох юм. Тус тэмцээнд Тайланд, ОХУ, Бразил, Mонгол, Хятад, Турк, Mалайз, Филиппин зэрэг орны тамирчид тулалдана.

Манай Б.Энх-Оргил ONE WARRIOR SERIES PHILIPPINES -ий ялагч Адонис Севилленотой тулалдах бөгөөд 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч 29 настай Адонис Севиллено  сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ.

Mонголд энэхүү тулааныг Premier Sports Network 2023 оны 04-р сарын 21-ний 20.30 цагаас шууд дамжуулах юм байна.

 

 

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ