Аваргуудын лиг: Реал Мадрид сүүлийн 13 улиралд 11 удаад хагас шигшээд шалгарлаа /Бичлэгтэй/

Аваргуудын лиг: Реал Мадрид сүүлийн 13 улиралд 11 удаад хагас шигшээд шалгарлаа /Бичлэгтэй/

Хөлбөмбөгийн бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Английн Челси талбайдаа Испаний эзэн хааны Реал Мадрид клубыг хүлээн авч тоглож 0-2 харьцаагаар Реал хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-0 харьцаагаар Реал Мадрид клуб шилдэг дөрөвт шалгарлаа. Мөн сүүлийн 13 улиралд 11 удаад нь Реал Мадрид клуб хагас шигшээд шалгарсан гэсэн гайхалтай амжилттай байна.

Тус тоглолтын эхний үе хуурай тэнцээгээр өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст Реалаас Родриго тоглолтын салхийг 58 минутад нээсэн бол эцсийн цэгийг 80 минутад мөн Родриго гоолджээ. Тэрбээр Аваргуудын лигийн хүрээнд 15 гоол оруулсан бөгөөд энэ улиралд тав дахь гоолоо оруулж байна.

Германы Байерн Мюнхен талбайдаа Английн Манчестер Сити клубын талбайд зочилно. Хоёр багийн хожсон клуб нь Реал Мадрид багтай хагас шигшээд тоглоно.

 

ЭХНИЙ ТОГЛОЛТЫН ТОЙМ БИЧЛЭГ

 

ХАРИУ ТОГЛОЛТЫН ТОЙМ БИЧЛЭГ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.