Жоэл Эмбийд 52 оноог авч баг нь хожил байгууллаа

Жоэл Эмбийд 52 оноог авч баг нь хожил байгууллаа

NBA-ын талбайд 13 тоглолт боллоо. Өнөөдрийн онцлох тоглолт Филадельфи 76 талбайдаа Бостон Селтикс багтай тоглож эцсийн мөчид 101-103 харьцаагаар Сиксерс ялалт байгууллаа. Улмаар улирлын 52 дахь хожлоо байгуулж дорнод бүсийн гуравт бичигдэж байгаа бол Селтикс 54 хожил, 25 хожигдолтойгоор дорнод бүсийн 2-рт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 52 оноо, 13 самбар, 6 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Жеймс Харден 20 оноо, 5 самбар, 10 дамжуулалт, 2 хаалтыг гүйцэтгэжээ. Мөн ПЖ Такер  11 оноог авсан бөгөөд тоглолтын төгсгөл хоёр ч удаа холын зайнаас шидэж шидэлтээ амжилттай болгожээ. Эсрэг багаас гарааны таван тоглогчид бүгд жигд тоглосон бөгөөд Деррик Уайт багаа тэргүүлж 26 оноог авсан бол Жейсон Тэйтум 19 оноо, 6 самбар, 6 дамжуулалт, Маркус Смарт 17 оноо, сэлгээнээс Малколюм Брогдон 18 оноог авчээ. Тус тоглолтод Жейлон Браун тоглоогүй байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн 

Торонто Репторс 120-100 Шарлот Хорнетс
Миами Хит 118-105 Детройт Пистонс
Клевлэнд Кавалерс 117-113 Орлондо Межик
Милоуки Багс 140-128 Вашингтон Уйзардс
Минносато Тембэруолвс 107-102 Брүүклин Нетс
Бостон Селтикс 101-103 Филадельфи 76 
Атланта Хаукс 123
-105 Чикаго Буллс
Денвер Наггетс 103-124 Хьюстон Рокетс
Портлэнд Трэйл Блэйзэрс 109-119 Мемфис Гриззлис
Сакермэнто Кингс 121
-103 Нью-Орлэйн Паликанс
Лос Анжелес Лейкэрс 135-133 Юта Жазз /нэмэлт цагт/
Оклахома Сити Тандер 125-135 Голдэн Стэйт Уорриорс
Сан Антонио Спөрс 94-115 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.