Т.Санчир 19 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлж багаа хожилд хөтөллөө

Т.Санчир 19 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлж багаа хожилд хөтөллөө

МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022/23 оны улирлын эрэгтэй лигийн плэйоффын хагас шигшээ цувралын хоёр дахь тоглолт Эрдэнэт Майнерс болон Хасын хүлгүүд багий хооронд болж Майнерс баг цувралын хоёр дахь тоглолтод 75-81 харьцаатай Хасын Хүлэгүүд багийг хожиж цувралыг 2-0 болголоо. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт пүрэв гарагийн үдэш болно.

ТОГЛОЛТЫН БААТАР:  Эрдэнэт Майнерс багаас гурван тоглогч 10-аас дээш оноо авчээ. Т.Санчир 19 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн бол Пендарвис Уиллиамс 18 оноо, О.Энхбаатар 12 оноо тус тус авсан байна.

ТОГЛОЛТЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Тоглолтын нэгдүгээр үеийн сүүлийн 5 минут руу орж онооны харьцаа 9-12 байхад Эрдэнэт Майнерс баг 12-0 run хийж 15 онооны давуу байдалтай болж чадсан билээ.

Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн цаг дуусахад 1 минут 20 секунд дутуу байхад онооны 6 болж ойртсны дараа А.Бямбадоржийн авсан 2 онооны тоглолтын хувь заяаг шийдсэн юм.

СТАТИСТИК ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ: Хожил авсан Эрдэнэт Майнерс баг багаараа 20 оновчтой дамжуулалт, 13 бөмбөг таслалт хийж 47.5 хувийн гүйцэтгэлтэй довтолжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.