Луис Энрике: Манай хэсэгт сул өрсөлдөгч гэж байхгүй

Луис Энрике: Манай хэсэгт сул өрсөлдөгч гэж байхгүй

Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө Германы “Боруссия Мюнхэнгладбах” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авсан билээ. Тэрбээр тоглолтын дараа хэсгийн нөхцөл байдлын талаар ярьсан байна.

Энрике “Энэ тоглолт манай хэсэгт сул баг байхгүй гэдгийг харууллаа. Бас сүүлчийн тоглолт хүртэл өрсөлдөөн дуусах болоогүйг ч санууллаа. Бидний зорилго бол хэсгээс гарах. Гэхдээ одоохондоо энэ талаар бодохгүй байгаа. 

Арда Туран энэ тоглолтод тун сайн байлаа. Би түүний тоглолтод сэтгэл хангалуун байгаа. Энэ улиралд тэр өндөр төвшний тоглогч гэдгээ баталж байна” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.