Жүдо бөхийн залуучуудын багийн УАШТ Хархорин суманд боллоо

Жүдо бөхийн залуучуудын багийн УАШТ Хархорин суманд боллоо
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, "Женко" клубын ерөнхий дасгалжуулагч Г.Энхбаярын нэрэмжит залуучуудын багийн УАШТ Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ сарын 18-нд  болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 15 байгууллагын 200 гаруй жүдоч өрсөлдсөн юм. Тэгвэл энэхүү тэмцээнд   эрэгтэй багуудаас Ч.Тогтохбаяр дасгалжуулагчтай "Женко" клубийн эрэгтэй I баг тэргүүлэв. 
 
Харин энэхүү тэмцээний мөнгөн медалийг тус клубын  II баг хүртсэн бол хүрэл медалийг Монголын жүдо академи, Спортын төрөлжсөн сургалттай Спортын дунд сургуулийн багууд хүртжээ.
 
Эмэгтэй багуудаас Г.Саранзаяа дасгалжуулагчтай "Женко" клубийн I баг тэргүүлж, хүрэл медалийг "Боржин" төв дэвжээ, "Женко" II баг хүртсэн байна. Энэ үеэр МҮОХ түүхт 60 жилийн ойн медалиа Г.Энхбаярт гардуулсан юм.  Монголын Үндэсний Олимпын Хорооны урилгаар БНХАУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч Спортын сайд Лю Пин албаны хүмүүсийн хамт мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар энэ сарын 17-18 нд Хархорин суманд хүрэлцэн ирж ГСЕБСургууль, 4-р цэцэрлэгийн олимпын танхимтай танилцаж, МУГД Г.Энхбаярын нэрэмжит залуучуудын багийн улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд хүндэтгэл үзүүлсэн байна.  
 
Мөн Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат, ГСЕБС-ийн биеийн тамирын багш Л.Цэрэнлхүндэв нарт олимпийн хорооны шагнал олимпийн алдар тэмдгээр, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Төмөртогоо, Спортын арга зүйч Л.Мөнхжаргал, Орхон цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Л.Мөнхнасан, ГСЕБС-ийн багш Д.Лхагвадорж нарыг олимпын хорооны алтан медалиар, Засаг даргын орлогч Л.Ганбат, МУГД Г.Энхбаяр нарыг олимпын хорооны 60 жилийн ойн медалиар тус тус шагнажээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.