Голдэн Стэйт Уорриорс баг NBA-ын аварга баг боллоо

Голдэн Стэйт Уорриорс баг NBA-ын аварга баг боллоо

NBA-ын 2021-22 оны аварга баг Голдэн Стэйт Уорриорс баг боллоо. Тэд Бостон Селтикс багийг цувралын зургаа дахь тоглолтод 103-90 харьцаагаар Селтиксийн талбайд хожсон бөгөөд цувралыг 4-2 харьцаагаар дуусгасан байна.

Улмаар Уорриорс долоо дахь удаагаа аваргын цомыг өргөж байгаа бөгөөд аваргын цомыг хамгийн олон авсан гурав дахь баг боллоо. Тэд Чикаго Буллз багийн дээр албан ёсоор бичигдэж байгаа бол тэдний өмнө нь Бостон Селтикс болон Лос Анжелес Лейкэрс багууд 17 удаа аварга авсанаараа тус багийн дээр бичигдэж байна.

Тус тоглолтод Стифэн Көрри 34 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эндрью Уйггинс 18 оноо, сэлгээнээс Жордан Пүүл 15 оноог авчээ. Харин эсрэг багаас Жэйлон Браун 34 оноогоор багаа тэргүүлсэн бол Ол Хорворд 19 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.