Батлер, Ловригүй Миами Хит хожиж, цувралыг дуусгалаа

Батлер, Ловригүй Миами Хит хожиж, цувралыг дуусгалаа

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Миами Хит талбайдаа Атланта Хаукс багтай тоглож 94-97 харьцаагаар Хит ялалт байгууллаа.

Улмаар цуврал 1-4 харьцаагаар Хит энэ цувралыг дуусгалаа. Тэд дараагийн тойрогт Филадельфи 76 болон Торонто Репторс багуудын хэн нь түрүүлж дөрөв ялсантай нь тоглоно. Тус цуврал 3-2 харьцаагаар Филадельфи 76 баг ялж байгаа билээ.

Тус тоглолтод Жимми Батлер болон Кайл Ловри нар тоглоогүй бөгөөд Виктор Олидипо 23 оноо, Бам Адебаёо 20 оноо 11 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас ДиАндрей Хантер 35 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Трэй Янг 11 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 94-97 Миами Хит /1-4 харьцаагаар Хит цувралыг дуусгасан/
  • Минносато Тембэруолвз 109-111 Мемфис Гриззлис /2-3 харьцаагаар Гриззлис тэргүүлж байгаа/
  • Нью-Орлэйн Паликанс 97-112 Финикс Санс /2-3 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.