Манай гурван бөх орой медалийн төлөө барилдана

Манай гурван бөх орой медалийн төлөө барилдана

“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь буюу сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас 92 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Дагвадоржийн Оргилох алт, 74 кг-д “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж, 125 кг-д “Алдар” спорт хороо, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Энхтүвшингийн Батмагнай нар хүрэл медалийн төлөө орой 18:00 цагт барилдана.

Харин 61 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Нармандахын Наранхүү, 86 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин, спортын мастер Мэндбилэгийн Тэмүүжин нар тэмцээнээ өндөрлүүлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.