Торонто Репторс баг хожигдох эрхгүй тоглолтод хожлоо

Торонто Репторс баг хожигдох эрхгүй тоглолтод хожлоо

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Торонто Репторс талбайдаа Филадельфи 76 багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийлээ. Хожигдох эрхгүй тоглолтод Репторс эхний үеэс гайхалтай тоглолтыг үзүүлж эхний хагасыг дуусахад таван оноогоор тэргүүлсэн бол сүүлийн хагаст тэргүүллээ алдалгүй тоглосноор 102-110 харьцаагаар хожлоо.

Улмаар цувралыг 3-1 болж ойртсон бөгөөд цувралын тав дахь тоглолт энэ сарын 26-ны өглөө болно.

Тус тоглолтод Паскал Сиакам 34 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, 2 хаалтаар багаа тэргүүлсэн бол Гарри Трэнт ЖР 24 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 21 оноо, 8 самбар, Жеймс Хардан 22 оноо, 9 дамжуулалтыг гүйцэтгжээ.

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Филадельфи 76 102-110 Торонто Репторс /3-1 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/

Даллас Мавирекс 99-100 Юта Жазз /2-2 харьцаагаар цуврал тэнцсэн/

Бостон Селтикс 109-103 Брүүклин Нетс /3-0 харьцаагаар Селтикс тэргүүлж байгаа/

Мемфис Гриззлис 118-119 Минносато Тембэруолвз /2-2 харьцаагаар цуврал тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.