Брүүклин Нетс баг Никсийг талбайд нь буулгаж авлаа

Брүүклин Нетс баг Никсийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Нью-Иорк Никс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглолоо. Эхний хагаст 20 оноогоор тэргүүлж байсан Никс сүүлийн хагасыг тааруухан хийснээр 110-98 харьцаагаар Нетс ялалт байгууллаа. Улмаар 42 хожил, 38 хожигдолтой болж дорнод бүсийн 8-рт бичигдэж байгаа бол Никс 35 хожил, 45 хожигдолтой болж дорнод бүсийн 12-рт бичигдэж банйа.

Тус тоглолтод Кэвин Дурант 32 оноо, 10 самбар, 11 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кайри Ирвинг 24 оноо, 8 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Аарон Брүүкс 24 оноо, РЖ Баррет 23 оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Даллас Мавирекс 131-113 Детройт Пистонс
  • Брүүклин Нетс 110-98 Нью-Иорк Никс
  • Вашингтон Уйзардс 103-118 Атланта Хаукс
  • Бостон Селтикс 117-94 Чикаго Буллз
  • Оклахома Сити Тандер 101-137 Юта Жазз
  • Финикс Санс 109-113 Лос Анжелес Лейкэрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.