Хөлбөмбөгийн тэмцээн үзэж чадаагүй фанат гэрээ ийм болгожээ

Хөлбөмбөгийн тэмцээн үзэж чадаагүй фанат гэрээ ийм болгожээ
Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах Евро 2016 тэмцээн Францын хотуудад зохион байгуулагдаж байгаа билээ. Сарын турш зохион байгуулагдах ногоон талбай дахь гал бутарсан тоглолтуудыг дэлхийн өнцөг булан бүр дэх фанатууд цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан үзэж байгаа.  Тэгвэл Туркийн нэгэн фанатад ийм явдал тохиолджээ. 
 
Туркийн иргэн Иззет Салти телевизээрээ хөлбөмбөг үзэж байсан аж. Энэ үед Туркийн шигшээ баг Гүржийн шигшээтэй тоглож байжээ. Зурагтынхаа өмнө буйдан дээрээ тухлан үзэж байх тэр агшинд нь дүрсгүй эхнэр нь нөхрөө нэг сайн чадсан аж.
 
Тодруулбал, өрөөнд нууц камер байрлуулж, нөгөө өрөөнөөс ухаалах утсаа ашиглан автоматаар зурагтыг нь  унтааж асаах байдлаар даажигнахад нөхөр нь уурсаж, зурагтаа хэмхлэх шахаж, гэр орноо буулгаж орхисон байна. Турк эрийн үзэж чадаагүй тэр тоглолтод Туркийн баг 1-0 харьцаатайгаар хожигджээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.