Өвөрхангайн хурц арслан О.Наранбаатар түрүүллээ

Өвөрхангайн хурц арслан О.Наранбаатар түрүүллээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Хемон констракшн, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Алдар СХ, "Арж капитал" ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн арслан Пүрэвдоржийн Эрхэмжаргал үзүүрлэв. Их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, "ДЦС-4" ТӨХК, БӨ хөгжлийн төлөө сан, Өлгийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Мальшын Эркебулан, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Алдар СХ, Хан хур Холдинг ХХК, Эрдмийн Шим ХХК, Ховд дэвжээний бөх, аймгийн харцага Батдоржийн Сосорбарам нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, Г.Бадрах, Х.Энхчулуун, Б.Сэр-Од нар үлдэв.

Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр буюу гуравдугаар сарын 12-нд 12:00 цагаас Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, гуравдугаар сарын 13-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.