А.Энхтуул, Б.Ачбадрах нар өнөөдөр уралдана

А.Энхтуул, Б.Ачбадрах нар өнөөдөр уралдана

"Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ А.Энхтуул, Б.Ачбадрах өнөөдөр уралдана.

Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундын зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.

Эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83-рт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.

Хоёрдугаар шатанд тунан үлдсэн 30 тамирчин таван хэсэгт хуваарилагдан өрсөлдөх бөгөөд хамгийн шилдэг үзүүлэлттэй 12 тамирчин хагас шигшээд шалгарах учиртай. Улмаар шилдэг зургаа нь финалд үлдэж, цааш медалийн төлөө уралдах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.