CCTV: “Монгол Улс эв нэгдэлтэй байгааг илэрхийлж Ерөнхий сайдын хувьд Бээжингийн өвлийн олимпийн арга хэмжээнд оролцоно”

CCTV: “Монгол Улс эв нэгдэлтэй байгааг илэрхийлж Ерөнхий сайдын хувьд Бээжингийн өвлийн олимпийн арга хэмжээнд оролцоно”

Б.БАЯР

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох “Бээжин-2022” өвлийн олимпийн арга хэмжээнд оролцоно гэдгээ УИХ-ын чуулганы 2021 оны арванхоёрдугаар 30-ны нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн.

Тэрбээр "Олимп бол хүн төрөлхтний баяр бөгөөд улс төрөөс ангид байх ёстой. Тиймээс Монгол Улс дэмжиж Ерөнхий сайд миний бие олимпийн арга хэмжээнд оролцоно. Эв санааны хувьд нэг байгаа гэдгээ илэрхийлнэ. Олимп бол улстөржих сэдэв биш. Цар тахлын хүнд үед зуны олимпийг зохион байгуулж буй Япон улстай эв санааны хувьд хамт, нэгдмэл байгаа гэдгээ илэрхийлсэн" гэж ярьсан юм.

Энэ талаар Хятадын мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна. Тухайлбал, CCTV, NEWS.CGTN.COM, EQUALOCEAN.COM-д “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх хоёрдугаар сард Бээжинд болох өвлийн олимпод оролцохоо өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Л.Оюун-Эрдэнэ “Олимп бол бүх хүн төрөлхтний спортын наадам, үүнийг улстөржүүлж болохгүй, харин улс төрөөс хол байх ёстой”-г онцоллоо. Тэрбээр “Өвлийн олимпийг зохион байгуулах Хятад улсыг Монгол Улс тууштай дэмжиж, эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд Засгийн газрын Ерөнхий сайдын хувиар Бээжин хотноо болох өвлийн олимптой холбоотой арга хэмжээнд оролцоно гэсэн” хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 3 № 1 (6733)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.