Лейкэрс зул сарын баярын тоглолтод Нетст хожигдлоо

Лейкэрс зул сарын баярын тоглолтод Нетст хожигдлоо

NBA-ын талбайд зул сарын баяраар таван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглолоо. Тоглолтын дөрөвдүгээр үед 23 онооны зөрүүгээр Нетс хожиж байсан ч Лейкэрс онооны зөрүүг арилгаж тэнцүүлж чадсан ч сүүлийн мөчид илүү гарч чадалгүй 122-115 харьцаагаар хожигдлоо. Улмаар 22 хожлоо байгуулж дорнод бүсийг тэргүүлж байгаа бол Лейкэрс 16 хожил, 18 хожигдолтой болж өрнөд бүсийн 8- руу уналаа.

Тус тоглолтод Жеймс Харден 36 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Патти Миллс 34 оноогоор багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант ковидын протколын улмаас тоглоогүй банйа. Эсрэг багаас Рассел Уэтсбрүүк 13 оноо, 12 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Леброн Жеймс 39 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр мөн зул сарын баярын тоглолтод авсан оноогоороо Коби Брайнтыг гүйцэж тэргүүлж эхэлжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хаукс 87-101 Нью-Иорк Никс

Бостон Селтикс 113-117 Милоуки Багс

Голдэн Стэйт Уорриорс 116-107 Финикс Санс

Брүүклин Нетс 122-115 Лос Анжелес Лейкэрс

Даллас Мавирекс 70-68 Юта Жазз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.