Леброн Жеймс 34 оноог авсан ч баг нь хожигдлоо

Леброн Жеймс 34 оноог авсан ч баг нь хожигдлоо

NBA-ын талбайд зургаан тоглолт болох байснаас таван тоглолт нь болж нэг тоглолт ковидын протколын улмаас хойшиллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолтод Финикс Санс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай тоглолоо. Энэ улиралд хоёр баг нийт дөрвөн удаа тоглох бөгөөд эхний тоглолтод Санс 105-115 харьцаагаар хожсон билээ. Өнөөдөр хоёр дахь тоглолт нь болсон бөгөөд эхнээсээ Санс илүүрхэж 108-90 харьцаагаар Санс хожлоо. Улмаар 25 хожил, 5 хожигдолтой болж өрнөд бүсийг тэргүүлж байгаа бол Лейкэрс 16 хожил, 16 хожигдолтой болж сүүлийн гурван тоглолт дараалж хожигдлоо.

Тус тоглолтод Дэвин Бүүкер 24 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ди Андрэй Эйтон 19 оноо, 11 самбар, Майкл Бридж, Камерон Жонсон нар 14 оноог авчээ. Эсрэг багаас Леброн Жеймс 34 оноо, 7 самбараас бөмбөг авсан бол Рассел Уэстбрүүк 22 оноо, 10 самбар, Трэйвэр Ариза 12 оноог авсан бол бусад тоглогчид нь 7-оос доош оноог авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Йорк Никс 105 : 91 Детройт Пистонс
Майами Хит 125 : 96 Индиана Пэйсэрс
Брүүклин Нетс - : - Вашингтон Уйзардс
Нью Орлеан Паликанс 111 : 97 Портленд Трэйл Блэйзэрс
Даллас Мавирекс 114 : 102 Миннесота Тембэруолвз
Лос Анжелес Лейкерс 90 : 108 Финикс Санс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.