13 настай Монгол охиныг дээд ангийнхан нь зургаан цагийн турш зодож, хорьжээ

13 настай Монгол охиныг дээд ангийнхан нь зургаан цагийн турш зодож, хорьжээ
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр БНСУ-ын MBC телевизээр тус улсад сурдаг монгол оюутан бусдын хүчирхийлэлд өртсөн тухайгаа мэдээлсэн байна.
 
Тус телевизийн мэдээлснээр, тус улсын нэр бүхий сургуулийн нэгдүгээр дамжаанд суралцдаг монгол оюутан охиныг дунд ангийн оюутан охид өрөөндөө цоожилж, биед нь халдаж доромжилж байгаагаа дүрс бичлэг хийн бусдад тараасан гэжээ.
 
Ингэхдээ хохирогч охинд архи хүчээр уулгаж, хувцсыг нь тайлж, нүцгэн бичлэг хийгээд, дээд дамжааны оюутнуудад худалдсан гэх ба дээрх бичлэгийг худалдаж авсан оюутнууд цахим орчинд тараасан байжээ.
 
Уг үйл явдал нь одоогоос гурван сар орчмийн өмнө гарсан гэх ба бичлэг цахим орчинд тархаж эхэлснээр хохирогч охин цагдаагийн байгууллага болон хэвлэлд хандаж, энэ асуудлыг олон нийтэд дэлгэсэн байна.
 
Хохирогч охин БНСУ-д арав гаруй жил амьдарч байгаа бөгөөд тэрбээр хэлэхдээ “Тухайн үед маш их согтсон, өрөөнөөс гаргахгүйн тулд солонгос оюутнууд гар хөлийг скочоор хүлж, нүүр рүү алгадаж байсан. Ингэж байснаас үхсэн нь дээр гэж бодсон. Бичлэг олон нийтэд дэлгэгдсэнээс хойш хичээлдээ явах боломжгүй болсон” гэжээ.
 
Энэ хэргийг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаад, хохирогч охины бичлэгийг бусдад худалдаж байсан оюутнуудыг шалгаж, гэм буруутай гэж үзээд хэргийг прокурорт шилжүүлжээ. Гэвч хэргийг тус улсын шүүхээр хэлэлцээд өнгөрсөн арваннэгдүгээр сард тухайн хоёр этгээдэд тэнсэн харгалзах ял оноогоод байгаа аж.
 
Энэхүү хэргийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад, тухайн хэргийн талаарх мэдээллийг өчигдөр хүлээн авч, хохирогчийн талд дэмжлэг үзүүлэх асуудлыг ярилцаж байгаа гэдэг тайлбарыг өглөө

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.