Коронавирусийн халдвараар 393 тохиолдол шинээр бүртгэгдэж, найман хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 393 тохиолдол шинээр бүртгэгдэж, найман хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 393 тохиолдол /Улаанбаатарт 268, орон нутагт 125, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, 21-ээс 40 насны нэг, 41-ээс 60 насны нэг, 61-ээс 80 насны тав, 81-ээс дээш насны нэг, нийт найм хүн /эмэгтэй 3, эрэгтэй 5/ нас баржээ.

Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.

  • Хэвтэн эмчлүүлж буй 5645 хүний
  • 1122 нь хүүхэд,
  • 205 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 10853 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 2193
  • Хүндэвтэр 2636
  • Хүнд 707
  • Нэн хүнд 109 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.