Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн арвангурав дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр секиваки Митакеүмитэй барилдаж давсан байна. Улмаар 13 даваатай болж башёг тэргүүлж байна. 

Өчигдөр нэг унаатай байсан озеки Такакэйшо, М-15 Аби нар хоорондоо барилдаж Аби давсан билээ. Тэрбээр өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдах бөгөөд өвдөг шороодвол аварга энэ башёд түрүүлэх болзлоо хангана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноровгийн маэгаширагийн 7-оос барилдах Уратай барилдаж өвдөг шорооджээ. Тэрбээр таван даваа найман унаатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 12-оос барилдах Хокүтофүжитэй барилдана.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 4-өөс барилдах Такарафүжитэй барилдаж давжээ. Улмаар таван даваа найман унаатай болжээ. Өнөөдрийн түүний өрсөлдөгч нутгийн бөх маэгаширагийн 5-аас барилдах Хошорюү С.Бямбасүрэнтэй барилдана.

Маэгаширагийн 3-аас барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр озеки Шодайтай барилдаж өвдөг шороодлоо. Улмаар есөн даваа дөрвөн унаатай болжээ. Түүний өнөөдөр түүний өрсөлдөгч секиваки Митакэүмитэй барилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 5-8

Комүсүби Ичиножо А.Ичинноров 5-8

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 5-8

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-4

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 7-6

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.