Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Сүмогийн холбоо арваннэгдүгээр сарын барилдаан буюу кюүшү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө.

Их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цолтой ганц бөх болоод байна. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 2-оос барилдах Таканошотой барилдаж давсан байна. Улмаар таван даваатай болжээ. Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн 3-аас барилдах Окиноүмитэй барилдана. Башёг Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон озеки Такакэйшо нар нэг ч унаагүйгээр тэргүүлж байна.

Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэн секиваки Мэйсэйтэй барилдаж өвдөг шороодож таван унаатай боллоо. Өнөөдрийн түүний өрсөлдөгч Комүсүби Ичиножой барилдана.

Харин Комүсүби Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар хоёр даваа, гурван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч Комүсби Кирибаяама Б.Лхагвасүрэнбарилдана.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0

Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн 0-5

Комүсүби Ичиножо А.Ичинноров 2-3

М-5 Хошорюү С.Бямбасүрэн 1-4

М-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-1

М-7 Чиёошома Г.Мөнхсайхан 3-2

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.