МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

2021 онд IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй эхний тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг жинд барилдаж буй МУГТ М.Уранцэцэг торгуулийн тойрогт Аргентины Паула Паретотой барилдаж базари үнэлгээгээр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд байсан бол хоёрдугаар тойрогт Оросын Ирина Долгова нэгдүгээр тойрогт шагайндаа бэртэл аван, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Хэсгийн аваргын төлөө Украины Дариа Билодидтой барилдаж ялагдаж хүлээж торгуулийн тойрогт барилдаж ялагдсан билээ.

Хүрэл медалийн төлөө Францын бөх Мелани Клементтэй барилдана.

“Доха Мастерс 2021” тэмцээний аваргын төлөө 5 тивийн 70 орноос хүрэлцэн ирэх 401 тамирчид /эрэгтэй-215, эмэгтэй-186/ эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 1-р сарын 11-13-ны хооронд өрсөлдөж байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.