"Боруссия Дортмунд" F хэсгийг тэргүүлж байна

Аваргуудын лигийн E, F, G, H хэсгийн 5-р тойргын тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. F хэсгийг Германы "Боруссия Дортмунд" талбайдаа Италийн "Лацио" клубтэй тоглож 1-1 харьцаагаар тэнцлээ. Тоглолтын эхний гоолыг эхний цаг дуусахаас өмнөх нь буюу 44 дэх минутад "Дортмунд"-ын Геррейру оруулжээ. Харин тэнцээний гоолыг Иммобиле 67 дахь минутад торгуулийн цохилтоос оруулжээ.

Харин энэ хэсгийн нөгөө тоглолт Бельгийн "Брюгге" талбайдаа ОХУ-ын "Зенит" клубтэй тоглож 3-0 харьцаагаар хожжээ. Тоглолтын салхийг 33 минутад де Кетеларе нээсэн бол 58 Ванакен торгуулийн цохилтоос, 73 минутад Ланг нар гоолджээ.

Улмаар F хэсгийг "Боруссия Дортмунд" 10 оноотойгоор тэргүүлж байгаа бол "Лацио"9 оноотойгоор тэдний араас нэхэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.