Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона нас барлаа

Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона нас барлаа

Аргентины алдарт хөлбөмбөгчин Диего Марадона 60 насандаа зүрхний шигдээс өвчнөөр нас барсан гэж Аргентины Clarin сонины  мэдээллээ. 

Диего Марадона энэ сарын 2-нд Ла-Плат хотын Ипенса эмнэлэгт хэвтэж, тархины цус хуралт гэсэн оноштойгоор хагалгаанд оржээ. Тэрбээр 11 дүгээр сарын 12-нд эмнэлгээс гарч гэрийн асаргаанд байсан юм. Үхлийн шалтгаан нь түүний даралт унасны улмаас зүрхний шигдээс болсон гэж эмч нар хэлжээ. 

Домогт хөлбөмбөгчин таалал төгссөнтэй холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч тус улсад гурван хоногийн гашуудал зарлав.

Диего Марадона 1960 оны аравдугаар сарын 30-нд Аргентины нийслэл Буэнос-Айрэс хотын ядуусын дүүрэгт Католик шашинтай айлд мэндэлсэн юм. Түүний хүүхэд нас туйлын тарчиг өнгөрсөн гэдэг. Диего Марадона найман наснаасаа хүүхдийн клубүүдэд тоглож эхэлсэн бөгөөд 12 наснаасаа эхлэн мэргэжилтнүүдийн хараанд өртөх болж, бяцхан шидтэн гэгдэх болжээ. Тэрээр 16 нас хүрэхээсээ яг арван хоногийн өмнө анхны мэргэжлийн тоглолтоо Аргентинос Жуниорс багийн өмсгөлтэй хийж байсан юм. Тэрээр Аргентиний "Аргентинос Жуниорс", "Бока Хуниорс", "Ньюелл" клубын "Old Boys", Испанийн "Барселона", "Севилья", "Наполи" (Итали) клубуудад тоглож байсан. 1986 онд Аргентины шигшээ баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.