Коронавирусийн халдвараар 2461 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 2461 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 2461 тохиолдол /Улаанбаатарт 1298, орон нутагт 1163/ илэрч, 0-ээс 20 насны нэг, 21-ээс 40 насны хоёр, 41-ээс 60 насны гурав, 61-ээс 80 насны 10, 80-аас дээш насны гурав, нийт 19 хүн /эмэгтэй 9, эрэгтэй 10/ нас баржээ.

Өнгөрсөн хоногт 8254 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.

  • Хэвтэн эмчлүүлж буй 20764 хүний
  • 4241 нь хүүхэд,
  • 1498 нь жирэмсэн эмэгтэй байна.

Гэрийн хяналтад 62420 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:

  • Хөнгөн 11588
  • Хүндэвтэр 6654
  • Хүнд 2158
  • Нэн хүнд 364 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.