Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан  Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна.
 
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж давлаа. Улмаар таван даваатай болж башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Вакатакакагетэй барилдана. Харин түүнд өвдөг шороодсон Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй дөрвөн даваа нэг унаатай болсон бол өнөөдөр түүний өрсөлдөгч озеки Шодайтай барилдана.
 
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр секиваки Мэйсэйтэй барилдаж давлаа. Улмаар хоёр даваа, гурван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч комүсүби Такаяасүтэй барилдана. 
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
 
  • Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0
  • Комүсүби Ичиножо А.Ичинноров 2-3
  • М-1 Хошорюү С.Бямбасүрэн 1-4
  • М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-1
  • М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3
  • М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 0-5

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.