Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан /2021.08.31/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилт болон цар тахлын нөхцөл байдлыг хэлэлцэх юм.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотой журмыг хэлэлцэнэ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдад урамшуулал олгож, ЭЕШ-д өндөр оноо авсан 504 хүүхдийг жил бүр сургалтын тэтгэлэгт хамруулах болсныг ЕТГ–аас мэдээлсэн юм. Мөн "Рио Тинто" компанийн хэлэлцээртэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго танилцуулна. Засгийн газраас гаргасан шийдвэрийг 14.00 цагт эргэн мэдээлнэ

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.