Хүй долоон худагт болох 512 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Хүй долоон худагт болох 512 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100, МҮБХ-ны 30, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдааныг энэ сарын 16, 17-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ. Барилдах хүсэлтэй бөхчүүдийг өнөөдөр болон маргааш 10.00-18.00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд бүртгэх юм.

Бөхчүүд цолны үнэмлэх, цээж зураг, PCR шинжилгээний хариу, вакцины хоёр тунд хамрагдсан гэрчилгээ болон мандатын төлбөр 20000 төгрөгтэй өөрийн биеэр ирж бүртгүүлэх ажээ. Барилдааныг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж, бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцахыг Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарууллаа.

Барилдах бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдээс PCR шинжилгээг барилдаан эхлэх өдрийн өглөө 09.00 цагаас Хүй долоон худагт авахаар төлөвлөжээ. Энэхүү барилдаанд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтлах юм байна. Мөн шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авах ажээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.