Манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр чөлөөт бөхийн тэмцээнүүд эхэлж Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны нэгдүгээр дасгал эхэлж Э.Даваахүү цэц сорино.  Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаа ба хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна.

Хоёрдугаар дасгал наймдугаар сарны 2-нд болж тэр өдрөө медалийн эзэд тодорно. (UBS, SBN, VTV)

10:28. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -76 кг жинд О.Бурмаа зодоглоно. Тэрбээр эхний шатанд Японы Хирое Минагаватай барилдана.

Ялсан нь шөвгийн наймд Канад болон Эстонийн бөхчүүдийн ялсантай барилдана. (C1, ETV, TV5)

16:48. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын тавдугаар байрны шагналт Оросын 23 настай Альберт Батиргазиевтай тулалдана.

Тэдний ялсан нь Олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Кубийн Лазаро Алварез болон дэлхийн аваргын хүрэл медальт Тайландын Чачай-Дека Батди нарын ялсантай тулалдана. (NTV, TV8, TM)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.