Дэнвер Наггетс долоо дахь тоглолт хожиж, хагас шигшээд үлдлээ

Дэнвер Наггетс долоо дахь тоглолт хожиж, хагас шигшээд үлдлээ

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдөр Дэнвер Наггетс болон Юта Жазз багуудын цувралын долоо дахь тоглолт боллоо. Тоглолтын эхний хагасыг 14 оноогоор Наггетс тэргүүлсэн ч сүүлийн хагаст оноог бариулсан ч эцсийн мөчид 78-80 харьцаагаар хожлоо. Улмаар цувралыг 4-3 харьцаагаар тэргүүлж дараагийн шатанд шалгарлаа. Тэдний өрсөлдөгч Лос Анжелес Клипперс баг юм. Тэдний тоглолт нөгөөдөр буюу энэ сарын 4-ний өдөр болно.

Тус тоглолтод Никола Ёокич 30 оноо, 14 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жамал Муррэй 17 оноо, Майкл Портер ЖР 10 оноог авчээ. Харин эсрэг багаас Донован Митчел 22 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Рүди Гобер 19 оноо, 18 самбар, 2 хаалтыг гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.