Унгарын Дебрецен хотноо болж буй 3х3 сагсан бөмбөмгийн дэлхийн лигийн цуврал “Hungary masters” тэмцээнд оролцож буй манай “Улаанбаатар ММС” энержи” баг шөвгийн наймд үлдээд байна.
Өчигдөр манай баг хэсгийн эхний тоглолтод Сербийн “Нови сад” багт 6:21 оноогоор хожигдсон. Тус тоглолт Г.Цэнгүүнбаяр 2, Э.Цэрэнбаатар 2, Д.Дэлгэрням 2 оноог тус тус авчээ. Харин нөгөө учраа Чехийн “Хумполек”-ийг 20:15 оноогоор хожин хасагдах шатанд үлдсэн юм. Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 10, Э.Дөлгөөн 6, Э.Цэрэнбаатар 2, Д.Дэлгэрням 2 оноог тус тус авчээ. Өнөөдөр шөнө манай залуус “Нью Йорк харлем”-тай шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө тоглоно. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн лигийн гурван цувралыг гурвууланг нь Унгарын Дебрецен хотод зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ шийдвэрийн дагуу эхний тэмцээн өнгөрсөн сарын 30, 31-ний өдрүүдэд болж, Сербийн “Лиман” баг Латвийн “Рига”-г хожин түрүүлсэн. Өчигдөр эхэлсэн хоёр дахь тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” баг ийнхүү амжилттай тоглож байна.
.jpg)
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.