Ц.Анударь шигшээ наймд шалгарад ганц оноо дутлаа

Ц.Анударь шигшээ наймд шалгарад ганц оноо дутлаа

Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Энэ шатанд 53 тамирчин онч сорьсны дотор Монголын хоёр мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдсөөр шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан 576 оноо авсан юм.

Долоо дахь олимпдоо онч сорьж буй О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноогоор 30-р байрт жагслаа. Түүний хувьд 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих юм.

10 метрийн хийн гар бууны дасгалд

  1. БНХАУ-ын Жиан Раншин (587),
  2. Грекийн А.Коракаки (585),
  3. ОХУ-ын В.Бацарашкина (582),
  4. БНХАУ-ын Лин Ю Мэй (579),
  5. Францын М.Ламоле (578),
  6. Болгарын А.Костадинова (578),
  7. Украины О.Костевич (577),
  8. Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, цааш медалийн төлөө буудахаар болов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.