Лос Анжелес Лейкэрс өнөөдөр хожиж, плэйоффын 1-р гарах нь тодорхой боллоо

Лос Анжелес Лейкэрс өнөөдөр хожиж, плэйоффын 1-р гарах нь тодорхой боллоо

НБА-ийн талбайд өнөөдөр 6 тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сүүлийн тоглолт өрнөд бүсийг тэргүүлэгч Лос Анжелес Лейкэрс баг Юта Жазз багтай тоглож 116-108 харьцаагаар хожлоо. Улмаар улиралын 51 дэх ялалтаа байгуулж өрнөд бүсийг тэргүүлэх нь тодорхой болжээ. Мөн таван жилийн дараа плэйоффын гадна бичигдэж байгаад бүсийнхээ тэргүүн байраар гарсан NBA-ын түүхэн дэх анхны баг болсон бол 10-н жилийн дараа анх удаагаа бүсээ тэргүүлж байна. 

Тус тоглолтод Энтони Дэвис 42 оноо, 12 самбараас бөмбөг авсан бол түүнд Леброн Жеймс 22 оноо, 8 самбар, 9 дамжуулалт, Дуайт Ховард 11 оноог тус тус авчээ. Харин эсрэг багаас Донавон Митчел 33 оноо, Майк Конлий нар 24 оноог тус тус авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.