Месси улирлын 22 дахь гоолоо орууллаа

Месси улирлын 22 дахь гоолоо орууллаа

Испаний Ла лиг өндөрлөхөд хоёр тойргийн тоглолт үлдээд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө 37-р тойргийн тоглолтууд боллоо. Алдарт "Барселона" талбайдаа "Осасуна" клубтэй тоглож 1-2 харьцаагаар хожигдлоо. "Барса"-гийн цорын ганц гоолыг Месси 62 минутад чөлөөт цохилтоос оруулжээ. Тэрбээр энэ улирлын 22 дэх гоолоо оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Түүний араас 21 гоол оруулсан Карим Бензема бичигдэж байна.

Харин эсрэг багаас тоглолтын 15 дахь минутанд Хосе Арнайз, 90+4 дэх минутанд Роберто Торрес нар гоолджээ.

Бусад тоглолтууд 
 
Эйбар 3 : 1 Вальядолид
Барселона 1 : 2 Осасуна
Бетис 1 : 2 Алавес
Сельта 2 : 3 Леванте
Хетафе 0 : 2 Атлетико
Мальорка 1 : 2 Гранада
Реал Мадрид 2 : 1 Вильярреал
Реал Сосьедад 0 : 0 Севилья
Атлетик 0 : 2 Леганес
Валенсия 1 : 0 Эспаньол

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.