"Барселона" клуб "Виллареал"-ийг бутниргэлээ

Испанийн Ла лигийн 34 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. "Барселона" клуб "Виллареал" клубын талбайд зочилж 4-1 харьцаагаар бутниргэлээ. Улмаар 73 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байгаа бол тэдний өмнө эзэн хааны "Реал Мадрид" дөрвөн онооны илүүгээр бичигдэж байна.

Тус тоглолтод Пау эхний гоолыг 3 дахь минутад өөрийн хаалгандаа оруулж тоглолтыг "Барса" тэргүүлж эхэлжээ. Харин хариу гоолыг 14 минутад Жеррард тэнцүүлжээ. Гэвч үүнээс 6 минутын дараа Суарез, 45 минутад Грезман нар гоолдож эхний үеийг 3-1 харьцаагаар "Барса"-гийн тэргүүлэлд дуусчээ. Тоглолтын эцсийн цэгийг 86 дэх минутад Ансу Фате гоолджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.