Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ

Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
 
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий гурав дахь өдөр эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
 
Манай улсаас -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана.
 
-57 кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын тамирчин Ким Жандитай хийж ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Хоёр бөх нийт 14 дэх удаагаа таарч барилдаж байгаа бөгөөд зургаад нь Д.Сумъяа давж байсан юм байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.