Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар өнөөдөр барилдана

Ц.Цогтбаатар, Д.Сумъяа нар өнөөдөр барилдана
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
 
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий гурав дахь өдөр эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
 
Манай улсаас -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана.
 
-57 кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа А хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын тамирчин Ким Жандитай хийх бөгөөд ялбал Хорватын Марика Перишич, Румыны Лоредана Охаи нарын ялсантай хүч үзнэ.
 
Харин -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар С хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар шатанд ОХУ-ын Денис Иарцев, Монакогийн Седрик Бесси нарын ялсантай барилдана.
 
Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү)
 
Тэмцээнийг 15:40 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.