Милоуки Багс баг Миами Хит багийг шүүрдэж дараагийн шатанд шалгарлаа

Милоуки Багс баг Миами Хит багийг шүүрдэж дараагийн шатанд шалгарлаа

NBA-ын талбайд эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолто Миами Хит талбайдаа Милоуки Багс багтай цувралын дөрөв дэх тоглолтыг хийж 120-103 харьцаагаар Багс хожлоо. Улмаар цувралыг 4-0 харьцаагаар шүүрдэж дараагийн шатанд шалгарлаа. Тэд хоёрдугаар шатанд Брүүклин Нетс эсвэл Бостон Селтикс багуудын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Брүүк Ловез 25 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Яннис Адетокумбо 20 оноо, 12 самбар, 15 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бол Крис Меддлетон 20 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас  Жимми Батлер 12 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар мөн трипл дабл гүйцэтгэсэн бол Бем Адебаёо 30 оноо, 14 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд

Денвер Наггетс 95-105 Портлэнд Трэйл Блэйзэрс /2-2 болж тэнцсэн/

Филадельфи 76 132-103 Вашингтон Уйзрадс /3-0 болж Сиксерс тэргүүлж байгаа/

Милоуки Багс 120-103 Миами Хит /4-0 болж Багс цувралд хожсон/

Юта Жазз 120 - 103 Мемфис Гриззлис /2-1 болж Жазз тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.