Монголын Хөлбөмбөгийн лигийн шинэ улирал эхлэхийг УОК зөвшөөрсөнгүй

Монголын Хөлбөмбөгийн лигийн шинэ улирал эхлэхийг УОК зөвшөөрсөнгүй

Дэлхийн хөлбөмбөг эргэн ирж, Германы Бундеслиг үзэгчгүй явагдаад эхэлсэн бол Италийн Сериэ-А, Английн Премьер лиг, Испанийн Ла лиг энэ жишгийн дагуу ирэх сараас үзэгчгүй явагдахаар болсон билээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо ч мөн адил халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүй лигээ зохион байгуулах хүсэлтийг УОК-д хүргүүлж зөвшөөрлийн бичгийг энэ тавдугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан билээ. Оролцох багууд ч хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үзлэг, талбай түрээслэх гээд бүхий л бэлтгэлээ хангаж Монголын Хөлбөмбөгийн Холбоо ОУ-ын жишгийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулахад бэлэн болсон байвч ч УОК-ын зүгээс шийдвэрээ цуцаллаа.

Ямар учраас гаргасан шийдвэрээ цуцалсаныг мэдэхгүй ч Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон оролцогч клубүүд үлэмж хэмжээний санхүүгийн болоод цаг хугацааны хохирол амслаа. Ирэх долоо хоногт энэ шийдвэрийн талаар МХБХ ЗӨВЛӨЛ хуралдаж цаашид хэрхэх талаар хуралдах болно.

Тус холбооны зүгээс Монголын хөлбөмбөгийн дээд лигийг ирэх зургадугаар сарын 5-нд, футзалын лигийг зургадугаар сарын 7-нд, нэгдүгээр лигийг дараа долоо хоногт нь тус тус албан ёсоор зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.