Финикс Санс плэйоффт орох эрхээ Лос Анжелес Клипперс багийг хожсоноор авлаа

Финикс Санс плэйоффт орох эрхээ Лос Анжелес Клипперс багийг хожсоноор авлаа

NBA-ын талбайд арван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Лос Анжелес Клипперс багтай тоглож 101-109 харьцаагаар Санс хожлоо. Улмаар плэйоффт 11 жилийн дараа өрсөлдөх эрхээ авч байгаа бөгөөд улирлыг 44 хожил, 18 хожигдолтойгоор өрнөд бүсийн 2-рт бичигдэж байна. Эсрэг баг нь 43 хожил, 21 хожигдолтой болж өрнөд бүсийн 3-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Крис Пол 28 оноо, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкер 21 оноо, Камерон Пэй 15 оноог сэлгээнээс авчээ. Эсрэг багаас Пол Жорж 28 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Кливленд Кавалерс 104 : 109 Орландо Межик
Филадельфи 76 127 : 83 Атланта Хаукс 
Вашингтон Уйзардс 116 : 107 Лос Анжелес Лейкерс 
Бостон Селтикс 120 : 111 Шарлотт Хорнетс
Нью-Йорк Никс 113 : 94 Чикаго Буллз
Майами Хит 116 : 111 Сан-Антонио Спөрс
Мемфис Гриззлис 109 : 130 Портленд Трэйл Блэйзэрс
Денвер Наггетс 114 : 112 Нью Орлеан Паликанс
Финикс Санс 109 : 101 Лос Анжелес Клипперс 
Сакраменто Кингс 105 : 154 Юта Жазз

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.