Финикс Санс дорнод бүсийн тэргүүн багийг хожлоо

Финикс Санс дорнод бүсийн тэргүүн багийг хожлоо

NBA-ын талбайд 12 тоглолт боллоо. Аялан тоглолтоор явж байгаа Финикс Санс баг өмнөх тоглолтодоо Милоуки Багсыг буулгаж авсан бол өнөөдөр Филадельфи 76 багтай тоглож эцсийн мөчид 116-113 харьцаагаар хожлоо. Улмаар улирлын 42 хожлоо байгуулж өрнөд бүсийн хоёр дахь байраа баталгаажуулсан бол Сиксерс 39 хожил, 19 хожигдолтойгоор дорнод бүсийг тэргүүлж байна.

Тус тоглолтод Крис Пол 28 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дэвин Бүүкер 19 оноо, Микал Бриджс 18 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Жоэл Эмбийд 38 оноо, 17 самбараас бөмбөг авч бүх тоглогчдыг тэргүүлжээ.

Бусад тоглолтууд

Торонто Репторс 114 : 103 Брүүклин Нетс
Филадельфи 76 113 : 116 Финикс Санс
Индиана Пэйсэрс 122 : 116 Оклахома-Сити Тандер 
Кливленд Кавалерс 121 : 105 Чикаго Буллз 
Вашингтон Уйзардс 118 : 114 Голден Стэйт Уорриорс
Хьюстон Рокетс 89 : 112 Юта Жазз
Нью-Йорк Никс 137 : 127 Атланта Хаукс
Сан-Антонио Спөрс 87 : 107 Майами Хит
Даллас Мавирекс 127 : 117 Детройт Пистонс
Сакраменто Кингс 128 : 125 Миннесота Тэмбэруолвз
Лос Анжелес Клипперс 117 : 105 Мемфис Гриззлис 
Портленд Трэйл Блэйзэрс 105 : 106 Денвер Наггетс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.