ПСЖ талбайдаа Бавария Мюнхэнд хожигдсон ч шөвгийн дөрөвт шалгарлаа

ПСЖ талбайдаа Бавария Мюнхэнд хожигдсон ч шөвгийн дөрөвт шалгарлаа

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын шөвгийн найман багийн хоёр хариу тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.

Францын Пари Сен Жермен талбайдаа Германы Бавария Мюнхен клубыг хүлээн авч тоглож 0-1 харьцаагаар ПСЖ хожигджээ. Гэвч өмнөх тоглолт ПСЖ 3-2 харьцаагаар хожсон бөгөөд нийлбэр дүнгээр 3-3 харьцаатай болж тэнцсэн ч айлын талбайд гурван гоолыг Францын клуб оруулснаар шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тус тоглолтын цорын ганц гоолыг 40 минутад Шупо-Мотинг оруулжээ.

Шөвгийн наймын тоглолтууд

Челси /Англи/ 0-1 Порто /Итали/ нийлбэр дүнгээр 2-1 Челси хожсон

Пари Сен Жермен /Франц/ 0-1 Бавария Мюнхен /Герман/ нийлбэр дүнгээр 3-3 ПСЖ хожсон

Боруссия​ Дортмунд /Герман/ 1 - 2 Манчестер Сити /Англинийлбэр дүнгээр 2-4 Сити хожсон

Ливерпүүл /Англи/ 0 - 0 Реал Мадрид /Испани/ нийлбэр дүнгээр 1-3 Реал хожсон

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.