Лос Анжелес Лейкэрс ялагдал хүлээлээ

Лос Анжелес Лейкэрс ялагдал хүлээлээ

NBA-ын талбайд есөн тоглолт болох байсан ч нэг тоглолт хойшилж 8 тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт аялан тоглолтод явж байгаа Лос Анжелес Лейкэрс баг Нью-Иорк Никс багтай тоглож 96-111 харьцаагаар ялагдал хүлээжээ. Улмаар дорнод бүсээр аялах долоон тоглолтынхоо 6 тоглолтод оролцож 3-т хожиж, 3-т хожигдоод байгаа бөгөөд өрнөд бүсийг 33 хожил, 21 хожигдолтойгоор 5-рт бичигдэж байна. Харин Никс 28 хожил, 2 хожигдолтойгоор дорнод бүсийн 8-руу дэвшлээ.

Тус тоглолт Жулиус Рендл 34 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Элфрид Пэйтон 20 оноо, сэлгээнээс Деррик Рөүз 14 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис, Леброн Жеймс нар тоглоогүй бөгөөд Деннис Шройдер 21 оноо, Кайл Кузма 14, Моррис 17 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Нью-Йорк Никс 111 : 96 Лос Анжелес Лейкерс 
Даллас Мавирекс 95 : 113 Филадельфи 76 
Орландо Межик 97 : 120 Сан-Антонио Спөрс
Миннесота Тэмбэруолвз 0 : 0 Брүклин Нетс хойшлогдсон
Юта Жазз 121 : 125 Вашингтон Уйзардс
Мемфис Гриззлис 101 : 90 Чикаго Буллк
Нью Орлеан Паликанс 117 : 110 Сакраменто Кингс 
Голден Стэйт Уорриорс 116 : 107 Денвер Наггетс
Финикс Санс 126 : 120 Хьюстон Рокетс

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.