Биатлоны ДАШТ-д эх орноо төлөөлөн анх удаа орсон Э.Ариунтунгалаг тэмцээнээ дуусгалаа

Биатлоны ДАШТ-д эх орноо төлөөлөн анх удаа орсон Э.Ариунтунгалаг тэмцээнээ дуусгалаа

Биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Антхольц хотод явагдаж байгаа билээ

Тэгвэл энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Зэвсэгт хүчний 017-р анги, “Алдар” спорт хороо, Монголын биатлоны холбооны шигшээ багийн тамирчин Энхбаярын Ариунтунгалаг өчигдөр явагдсан Эмэгтэйчүүдийн 15км-н хувийн гараанд гарч уралдсан 100 тамирчнаас 98-р байрт орсон байна. Түүний ард орсон Литва болон Румыний тамаирчид замаа дуусгалгүй гарсан.

Тэгвэл тус төрөлд Италийн Виерерийн гайхалтай гулгалт түүнд алтан медалийг авч ирлээ. Харин Германы Ванесса Хинц сүүлийн буудлага дээрээ 1 алдаж 2-р байрт орсон. Түүний хувьд хувийн төрлөөр ДАШТ-нээс хүртсэн анхны медаль нь энэ байлаа. Норвегийн Марте Олсбу Ройсландын гайхалтай форм үргэлжилсээр энэ ДАШТ-ээс 4дэхь медалиа хүртлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.