ГУРВАН БӨХ ДОПИНГИЙН ШАЛГАЛТАД БҮДЭРЧ ХОЁР НЬ МЕДАЛИА ХУРААЛГАНА

ГУРВАН БӨХ ДОПИНГИЙН ШАЛГАЛТАД БҮДЭРЧ ХОЁР НЬ МЕДАЛИА ХУРААЛГАНА
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Олон улсын допингийн эсрэг агентлаг (ITA)-аас “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д допингийн шалгалтад бүдэрсэн гурван бөхийн нэрийг зарлалаа. Хориотой эм, бэлдмэл хэрэглэсэн дээрх гурван бөх бүгд чөлөөт бөхийн эрэгтэй тамирчин байв. Тодруулбал, 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Зелимхан Хажиев (Франц), 125 кг-д хүрэл медаль хүртсэн Хасанбой Рахимов (Узбекистан), тавдугаар байрт орсон Бажа Хутаба (Сири) нар допингийн шалтгалтад бүдэрчээ. Гуравдугаар сард болох Азийн болон Европын олимпийн эрх олгох тэмцээнд дээрх улсууд өөр тамирчин оролцуулах боломжтой.
Ингэснээр 74 кг-д Данияр Кайсанов (Казахстан), 125 кг-д Ден Живэй (БНХАУ) хүрэл медаль хүртэж, Албанийн Эгзон Шала (125 кг), Ираны Ядоллах Мохеби (125 кг), Польшийн Камил Рыбицкий (74 кг) нар олимпийн эрхтэй болж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.