Олимпийн эрх олгох тэмцээн Кыргызстанд шилжлээ

Олимпийн эрх олгох тэмцээн Кыргызстанд шилжлээ

Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Азийн орнуудын тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох байсан ч ДБНХ-ноос тэмцээнийг албан ёсоор цуцаллаа. Олимпийн эрхийн тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, БНСУ, Казахстан, Узбекистан улс нэрээ дэвшүүлсэн ч Кыргызстаныг сонгожээ. Тэмцээн хуваарийн дагуу тус улсын нийслэл Бишкект зохион байгуулагдана. Кыргызстан улс аймшигт коронавирусын халдвар гараад буй БНХАУ-ын бөхчүүдийг хүлээн авч, 14 хоног карантинд байлгасны дараа тэмцээнд оруулах зардлыг даахаар болсон нь нутагтаа тус тэмцээнийг хүлээн авахад том түлхэц болсон юм..

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.